“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн томоохон орон зайг нөхөж яваа сэтгүүлч бол яах аргагүй Л.Мөнхбаясгалан. Түүний бэлтгэсэн, сурвалжилсан, илчилсэн, хөндсөн асуудал, сэдэв бүхэн нийгмийг нэг хэсэгтээ л ам хамхих завгүй болгодог. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн тухай өнгөрсөн даваа гарагийн дугаар ч мөн олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй зарим “эрхмүүдийг” хөдөлгөөнд оруулсан сураг дуулдана лээ.
Харин энэ дугаарыг үзсэн нэгэн түүнийг хуулийн мэдлэгээ нэмэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Түүнд хандан “Мэргэжлийн сэтгүүлч, мэргэшсэн хуульч 2 ярилцлаа. Хэдийгээр Баясаа ба түүний нөхөд хуулийн дагуу болон хууль бусаар хэрэгтэй холбоотой материал олж авч чадах чинээгээрээ л асуусан боловч нэг л юм дутагдаад байлаа. Сэтгүүлч хүний сониуч тэр ч бүү хэл домог шахуу юм ч асууж харагдана лээ. Баясаа, нэг санал байнаа. Танай багийн хийж байгаа олон нэвтрүүлэг эрүүгийн том том хэрэгтэй холбоотой асуудлыг хөндөж тавьдаг. Ганцхан сэтгүүлчийн авъяас нэг л сулдаад байгаа санагдлаа. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Баясаа хуульчийн мэргэжил давхар эзэмшвэл хос морьтой нэлээд хол давхина даа. Сурахад оройтохгүй гэж үг бий. Цаг зав, ажил чинь болдог бол сурчихад чи ч ЧАСхийнэ дээ, хууль, эрх зүйч мэргэжилтэй сэтгүүлч…… Зүгээр л явдаг зэвсэг болно доо. Миний л бодол. Буруу бол сорри шүү Баясаа.” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүнд зориулсан энэ зөвлөгөөг хүмүүс янз бүрээр л хэлэлцэж байна. Нэг гэрт хоёр хуульч дэмий, шаардлагатай бол нэг гэрт 10 хуульч амьдарсан ч яадаг юм, маш зүйтэй зөвлөмж байна гэхчлэн өрнөнө. Харин гол нь эзэн өөрөө энэ зөвлөмжид хариу өгсөнгүй.
Ямартай ч сурахад оройтдоггүй шүү дээ. Зөвлөмжийг дагахад буруу юу байхав. Гэхдээ хос морьтой хол давхих нь уу, хор хутгаж хадуурч одох нь уу гэдгийг хэн ч таашгүй.