Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн замын түгжрэлд цагаа дэмий үрэхээс ингэж сэргийлдэг гэнэ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Түрүү жилээс энэ унаагаараа ажил, нийслэлийн тамгын газрын хооронд хэдэн ч удаа явж байна даа. Ялангуяа талбай дээр арга хэмжээ зохион байгуулах үед бол хамгийн их хэрэг болдог зүйл маань. Цаг агаарын хувьд харж байгаад л гарна, дугуйтай л ижил. Харин ч хоёр гар завтай байдаг болохоор давхар цүнхээ бариад, утсаар яриад ажлаа амжуулаад байж боломжтой байдаг юм. Ойрхон ажилтай, ойрхон гадуур явдаг хүмүүст тохиромжтой унаа шүү. Нас бол тоо шүү дээ. Одоо хотын иргэд бид жаахан smart /ухаалаг/ амьдарцгаая” хэмээн уриалжээ.