Ираны “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”гэх байгууллагатай холбоотойгоор АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. Уг хориг арга хэмжээнд Ираны 6 иргэн болон 3 компани багтсан байна. АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин энэ талаар хэлэхдээ “Энэхүү хориг арга хэмжээ нь хор хөнөөлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэн, Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст хэдэн сая ам.доллар олгосон хүмүүсийн эсрэг чиглэгдсэн” мэдэгджээ. Түүнчлэн тэрээр “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-т америк доллар олж авахад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн Ираны Төв банкийг буруутгасан бөгөөд хориг арга хэмжээнд багтсан хувь хүн болон компаниудтай бизнес эрхлэхийг Америкийн хувь хүн болон байгууллагуудад хориглосон байна.