Өчигдөр 17:30 минутын үед ТВ-9 телевизээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зодож гэмтээсэн тухай мэдээллийг цацжээ. Энэ тухай мэдээллийг 2-3 сайтад нийтэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодруулахад “Өчигдөр 18 цагийн үед АТГ.мн, Тусгаар.мн гэдэг хоёр сайтад ийм мэдээлэл гарсан байна лээ. Үүнийг нь ТВ-9 телевизийн сэтгүүлч шууд мэдээлсэн байна. Энэ бол огт худлаа ташаа мэдээлэл, би эрүүл саруул эхнэрээ асраад явж байна. Тиймээс даваа гаригт энэ мэдээллийг бичсэн нөхдийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө. Би өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргаас чөлөө аваад БНСУ-ын эмнэлэгт эхнэрээ асарч байгаа. Тэглээ ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёрт маргаад байх асуудал байхгүй, юм булаацалдсан гэж бичиж ярьсан байна билээ булаацалдах ч юм байхгүй гэсэн тайлбар өгчээ.