Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшууллыг буцаан авах эрхтэй болсон.
Өнөөдөр нийтдээ 4800 орчим азтан тодрох юм. Тэднээс 2-3 нь 20 сая төгрөгийн азтанаар тодрох магадлал өндөр аж. Азтануудыг тодруулах сугалаа өнөөдөр МҮОНРТ-ээр 19.30 цагт шууд цацагдана.
Онцлоход, нэгдүгээр сарын 17-нд болсон сугалаанд нийтдээ 1,114,929 баримт бүртгэгдсэнээс 1169 баримт эзнээ азтан болгожээ. Одоогийн байдлаар 160 азтан хонжвороо дансандаа шилжүүлэн авсан байна. Харин өчигдөр 500 мянган төгрөгийн азтан болсон гурван иргэнд хонжворыг нь гардуулсан юм.