Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд Хятад Улсаас импортлон оруулж ирсэн \”Yogurt Fruit Taste\” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрнээс мөөгөнцөр илэрчээ.
Мөн 15 кг-аар савласан, шошгын
зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан \”Марио” цөцгийтэй тараг, \”Нийслэл”
нэрийн хэвийн боов, \”Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхангай аймгийн \”Маргад” цехийн
үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний
бүтээгдэхүүнийг буцаан татуулаад байна.
Одоогоор хүнсний чиглэлээр үйл
ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг
шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан
шаардлага, дүгнэлт, акт өгөөд байгаа юм байна.