Үлэг гүрвэлийн төв музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимыг 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр нээлээ.
Энэхүү танхим нь шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлын сэргээн босгосон үзмэр болон олдворуудыг дэлгэн үзүүлсэн.
Шинэ танхимын нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейн хамт олны зүгээс талархлын бичгийг гардуулсан юм. Одоогийн байдлаар Үлэг гүрвэлийн төв музей нь гурван танхим 40 гаруй үзмэрүүдээр олон нийтэд үйлчилж байна.