Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Өчигдөр шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финалд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорлоо. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар сүүлийн шатанд үлдлээ.
Шүүгч Д.Отгонбаярын багаас мэргэжлийн дуучин гэх тодотголтой оролцогч А.Болормаа, С.Ононбатын багаас шат бүрт өсч яваа Б.Өсөхбаяр үлдсэн. Харин Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхийг авсан бол Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм.