Нийслэлийн хотын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын төрийн өмчийн 120, төрийн бус өмчийн 100 сургуульд 221,000 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 27,614 сурагч элсэн орсон судалгааг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан байна.
Нийслэлийн хэмжээнд их, дээд болон коллеж,, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдууланУлаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран оюутан, сурагчдыг архидан согтуурах, болзошгүй аюул, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор \”Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ оны 8 дугаар сарын 28 өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд эхлүүллээ.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас сургууль, цэцэрлэг автобусны буудлын орчинд машинт болон явган эргүүлийг нэмэлтээр ажиллуулж, 200 орчим сургуульд \”School police” эргүүлд эцэг, эхчүүд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, ажиллаж эхлээд байна.