Дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүрүүдтэй CHARLES & KEITH болон PEDRO нь гутал, цүнх болон гоёл чимэглэлээс бүрдсэн коллекцуудыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг Сингапурын брэндүүд юм.
Гэр бүлийн бизнесээр гараагаа эхэлсэн ах дүү Чарльз, Кейт Вонг нар Charles & Keith брэндийг 1996 онд үүсгэн байгуулснаас хойш Шанхай, Дубай, Солонгос, Тайпэй зэрэг хотод дэлгүүрээ нээснээр олон улсын зах зээлд аль хэдийнээ танигджээ.
Charles & Keith брэнд нь бие даасан, эрх чөлөөт, өөртөө итгэлтэй, их хотын загварлаг бүсгүйчүүдэд зориулагдсан бол PEDRO брендийг илүү орчин үеийн ажил хэрэгч залууст зориулан 2006 онд үүсгэн байгуулжээ. PEDRO-ийн хувьд маш амжилттай байсан тул 2008 онд өөр нэгэн загварын ертөнцийг бий болгох зорилгоор PEDRO эмэгтэй загвартай болсон байна.
Загварын орднуудаас урам зориг, өөрсдийн санааг авч үйлдвэрлэдэг CHARLES & KEITH, PEDRO брэндүүд бүтээгдэхүүний шинэчлэлт, бүтээлч байдлыг тасралтгүй хослуулснаар загварын ертөнцөд боломжийн үнэ, гоёмсог дизайнаараа цахиур хагалж байна. Тус брэндүүд Shangri-La Center Ulaanbaatar дэлгүүрийн нэг давхарт энэ 6-р сард нээгдэх гэж байна.
Албан ёсны эрхийг эзэмшигч “Энновстайл” ХХК
Утас: 7740-8899
Facebook: https://www.facebook.com/Innovstylellc/
Instagram: https://www.instagram.com/innovstyle/
STYLING: Миний хувийн стилист