Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх сарын 23-нд Макаод болох тулаанд оролцож Филиппинийн тамирчинтай хүчээ сорин тулалдана. Тодруулбал, Ж.Нарантунгалаг “One championship-pinnacle of power“-д Филиппиний тамирчин, Эдварт Келлитэй тулалдах юм. Тэрбээр 2016 оны долдугаар сард Эдварт Келлигийн төрсөн ахтай тулалдаж хүнд цохилтоор ялж байжээ. Багадаа кикбокс, жүдо, жиү- жицү, бокс зэрэг спортоор хичээллэж шилдэг тулаанч болсон Ж.Нарантунгалаг 1975 оны 12 дугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Тэр Монголын тулааны спортын түүхэнд бичигдсэн хамгийн анхны Гавьяат тамирчин юм.