Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг өмнө хүргэж байсан. Харин энэ удаад гуравдугаар шатлалын эмнэлгийн захирлуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс хүргэж байна. Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн захирлуудаас хамгийн их хадгаламжтай эрхэм бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т. Мөнхсайхан.
Жилийн орлого: 207,7 сая төгрөг.
Гэр бүлийн орлого: 528,4 сая төгрөг
Орон сууц: Хоёр орон сууц , бусад төрлийн объект хоёр нийлээд 647,5 сая төгрөг,
Машин 80 сая төгрөгийн үнэтэй ,
Газар: 800 сая төгрөгийн үнэ бүхий газартай
Дансандаа: 7 тэрбум 829 сая төгрөг хуримтлуулсан. Тэрээр тэнгэрийн шонхор компани эзэмшдэг. Хүчит шонхор компанийн 16 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Нэгдүгээр эмнэлгийн захирал асан Б.Бямбадорж
Өөрийн жилийн орлого :25,1 сая төгрөг,
Гэр бүлийн орлого: 139,3 сая төгрөг
Орон сууц: Зургаан орон сууц үйлдвэр үйлчилгээний нэг барилгатай бусад төрлийн гурван хөрөнгөтэй. Энэ нь нийтдээ 3 тэрбум 43 сая
Машин: 5,1 сая төгрөгийн үнэтэй.
Мал аж ахуйн: 157 сая
Газар: 181 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшиж өмчилдөг.
Үнэт эдлэл: 163,5 сая төгрөг бүхий үнэт эдлэлтэй
Дансандаа: 82,2 сая төгрөгийн хадгаламжтай. Гурван компанид хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл
Өөрийн жилийн орлого: 33,4 сая төгрөг
Гэр бүлийн орлого:64,2 сая төгрөг.
Орон сууц: Дөрвөн орон сууц хоёр үйлдвэр үйлчилгээний барилга, бусад төрлийн нэг объекттой. Энэ нь 1 тэрбум 574 сая ,
Машин: 115 сая төгрөгийн үнэтэй .
Өмчлөлд нь 170 сая төгрөгийн газартай,
Үнэт эдлэл: 24 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
Дансандаа. 137,7 сая төгрөгийн хадгаламжтай
Герентологийн үндэсний төвийн захирал Р. Хишигжаргал
Өөрийн жилийн орлого 16,8 сая
Гэр бүлийн орлого: 103,1 сая төгрөг
Орон сууц: Хоёр орон сууц үйлдвэр үйлчилгээний нэг барилгатай . Нийтдээ нэг тэрбум 214 сая Машин: 13,5 сая төгрөгийн үнэтэй
Газар: 45 сая төгрөгийн газар эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлжээ.