Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн уулзалтын эхлэх цагийг зарлалаа. Түүний мэдээлснээр тус уулзалт төлөвлөсөн ёсоор зургадугаар сарын 14-нд Сингапурт болох аж. Эхлэх цаг нь Сингапурын цагаар өглөөний 09 цаг гэнэ. Түүнчлэн тэрээр хоёр орны төлөөлөгчдийн хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг өгсөн бөгөөд төлөөлөгчид олон асуудлаар тохиролцоонд хүрч, одоо тээвэр зуучлалын талаар ярилцаж байгаа юм байна. Тэд Доналд Трамп, Ким Чен Ыны уулзалт эхлэх хүртэл Сингапурт байна.