Манай улсад багийн спорт сүүлийн жилүүдэд нэлээд амжилттай хөгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг энэ сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн чансааны 4-рт бичигджээ.
ФИБА 3х3 холбооноос гаргасан дэлхийн чансааг 2018 оны тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар үзүүлбэл:
*Монгол Улсын шигшээ багууд нийлбэр дүнгээр 4-рт
*Эрэгтэй шигшээ баг 5 дугаарт
*Эмэгтэй шигшээ баг 4 дүгээрт
*23 хүртлэх насны эрэгтэй шигшээ 8 дугаарт
*23 хүртлэх насны эмэгтэй шигшээ 6 дугаарт
*18 хүртлэх насны эрэгтэй шигшээ 12 дугаарт
*18 хүртлэх насны эмэгтэй шигшээ 13 дугаарт тус тус жагссан байна.
Одоо мөн гуравхан өдрийн дараа FIBA 3×3 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн болоод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын хуваарийг мөн энэ дашрамд хүргэе.
2018/06/09-ний өдөр:
16.40 Канад-Монгол
18.40 Филиппин-Монгол
2018/06/11-ний өдөр:
15.30 Монгол-Орос
17.10 Монгол-Бразил
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү