Үндэсний ялагчийг шалгаруулдаг цор ганц тэмцээн болох “Мисс Монголиа”-гийн титмийн эзэн тодорлоо. Өчигдөр буюу 2018 оны зургадугаар сарын 11-ний үдэш Тусгаар тогтнолын ордонд Монголын үзэсгэлэн, ур ухааныг дэлхийд гайхуулах дараагийн миссийг шалгаруулсан юм.
“Miss Mongolia 2018” наадмын энэ жилийн тэргүүн миссийн титмийг хувийн дугаар 12-Батжаргалын Мөнхчимэг тэргүүндээ заллаа. Б.Мөнхчимэг нь 19 настай, 175 см өндөр, биеийн харьцаа 84х62х93. Тэрээр Шинэ Монгол сургуулийг төгссөн бөгөөд Андра академийн загвар өмсөгч юм.
Дашрамд сонирхуулахад, авьяаслаг миссийн төрөлд мисс Б.Мөнхчимэг хэл хуур буюу аман хуурыг бүжигтэй хослуулан тоглосон нь өвөрмөц байж чадсан юм. Түүний хэл хуурын багшаар Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын хөгжимчин, хөөмийч. Мөн “Олон улсын хөөмийн сургууль”-ийн багш, “Монголын хэл хуурчдын холбоо”-ны тэргүүн “Mongolian Nomads Art” компанийн захирал, СТА Д.Даваасүрэн ажилласан байна.
Шилдэг оролцогчид
Хэл хуурын багшийн хамт