Японы Окинава арлын өмнөд хэсэгт “Гаеми” хар шуурга дэгдэж, хэд хэдэн дүүрэгт маш их хэмжээний тунадас унах талаар сэрэмжлүүлэг зарлажээ. Энэ талаар Японы цаг уурын сайт дээр мэдээлсэн байна. Агентын мэдээлснээр салхины хурд 20м/с, төв хэсэгтээ 30м/с хүрч болзошгүй гэнэ. Энэ үеэр тус бүс нутагт унах тунадас цагт 110 мм-т хүрэх ажээ. Хар шуурга дайран өнгөрсөн 48 цагийн дотор 500 мм тунадас орж болзошгүй гэсэн байна.
Цаг уурчид далайн давалгааны өндөр нэмэгдэх талаар урьдчилсан анхааруулгыг хар шуурга дайрч өнгөрч болзошгүй бүсүүдэд өгч, далайд гарахгүй байхыг зөвлөсөн байгаа юм.
Тус бүс нутгийн нийт оршин суугчдад тунадас их хэмжээгээр унасны улмаас хөрсний нуранги үүсч болзошгүй талаар мөн анхааруулжээ.