Улс төр судлаач Л.Эрдэнэтуул \”Цус ойртсон Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрыг Улсын их хурлаас шалгах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Тэрээр \”Зууны мэдээ” сонины хоёрдугаар сарын 29-ны өдрийн сонинд талийгаач С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хорьсон үйл явдалтай холбогдуулж ярихдаа талийгаачийн эхнэр Б.Булганыг хориод ямар нэг мэдээлэл өгөлгүй бараг гурваас дөрвөн сар болчихлоо. Олон нийт сонирхож, чих тавьж байгаа байх. Ер нь учир битүүлэг энэ байдал өөрөө нэг зүйлийг хэлээд байна. Зүй ёсоор хардаж байгаа нэг зүйл бол Б.Булганыг ээлжит улс төрийн шоуны золиос болж байна гэсэн хардлага олон нийтийн дунд өргөн тархлаа…Б.Булганыг яах гэж баривчлав гэдэг асуулт зүй ёсоор гарна. Энд буруу ташаа мэдээлэл өгсөн гэдэг ч юм уу, ийм асуудал их гарч байна.
Эхлээд логикийн хувьд аваад үзэхэд, энд С.Зоригийн амь насыг хохироосон аллагын хэрэг илэрсэн гэж үзэх ямар үндэслэл байна вэ гэж онцолсон байна. Б.Булган бол цорын ганц гэрчийн хувьд түүний эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалдаг ёстой байтал сэжигтнээр татаж, 24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорьж, эргэлт оруулахгүй, хувцсыг нь хоёрхон удаа солиулсан талаар хэвлэлээр мэдээлсэн.
Энэ талаар тус сонины тоймч Ч.Үл-Олдох улс төр судлаач Л.Эрдэнэтуулаас тодруулахад, \”Энэ нөхцөлд Б.Булганы эрх хүний эрх талаасаа дээд хэмжээгээр зөрчигдөж байгаа юм. Тэр хүн сэжигтэн, шалгуулах үндэслэлтэй байлаа гэхэд хамгийн наад захын эрх хэмжээг хангах ёстой. Өмгөөлөгчтэйгээ тусгаар орчинд чөлөөтэй уулзахаас эхлээд ар гэрийнхнийг нь эргүүлж тойруулах, хувцсыг нь солих, эргэлт оруулах, унших ном сонин оруулах зэрэг сэжигтнээр хоригдож байгаа хүнд ямар л нийтлэг эрх байдаг юм тэр бүгдийг хангах ёстой. Тэгэхээр тэр хүнийг хаалттай орчинд байлгах сонирхол байгаа юм уу гэж харагдаж байна” хэмээн хариулжээ. Үргэжлэлийг энд дарж уншина уу.