\”Нарантуул”
ОУХТ өнөө өглөөний үүрийн 3:30 минутын алдад гал гарлаа. Үүний улмаас \”Нарантуул”
худалдааны төв гурав хоног ажиллахааргүй болов. \”Нарантуул” хэмээгч энэ зах
ингэж шатсан нь анхны тохиолдол биш, бас Хүнсний зах орчмын тэр хэсэг газарт
гал гарсан нь анхны тохиолдол биш. \”Нарантуул” худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуугийн
хэлснээр, \”Нарантуул” захад 800 камер суурилуулсан бөгөөд захын хаалгаар ороод
гарах хүртэлх хүний үйлдлийг харж болох юм байна.
Хоёр жил гаруйн өмнө \”Нарантуул”-ын
Хүнсний зах шатахад гаднын нөлөөтэй хэмээж байсан Ш.Сайхансамбуу 800 камер
суурилуулжээ. Үнэндээ задгай талбай бүхий \”Нарантуул”-аас шатаачих ганц зүйл нь
\”Хүнсний зах” байсан бөгөөд энэ хэргийг бизнесийнхний увайгүй өрсөлдөөнөөс
үүдэлтэй хэмээгчид олон байдаг юм. Тэр бүү хэл, Бөмбөгөр, Сандей Плазад гарсан
галыг ч гаднын нөлөөтэй гэдэг.
Эх сурвалжийн хэлснээр, \”Сандей Плаза-г дээрээс
/6 давхар/ нь шатаах гээд амжилт олохгүй болохоороо доороос /B1 давхар/
нь шатаах гэж үзсэн. B1 давхарт гарсан галын үеэр 20 гаруй насны
залуухан хамгаалагч нас барсан. Албаныхан энэ хэргийг ихэд нууцалж байгаа.
Миний бодлоор тэр хамгаалагч залуу гал тавигчидтай таарсан байх. Түүнээс биш
тийм хурдан угаартчина гэж лав байхгүй” хэмээсэн юм.
Тэгэхээр үнэхээр
бизнесийнхний дунд нэгнийнхээ бизнесийг шатааж өөрийнхөө бизнесийг цэцэглүүлдэг
увайгүй өрсөлдөөн бий болчихсон бололтой. Үүнийг Ш.Сайхансамбуу ч хэлж байгаа.
Түүний хэлснээр, Одоо гурав дахиа давтагдаж байна. Өмнө нь Дэнжийн мянгыг
шатаасан. Дараа нь, хоёр
жилийн өмнө Нарантуулыг шатаасан. Дандаа үүрээр 3-5 цагийн хооронд шатаачихдаг.
Би хэн шатаагаад байгааг нь мэднэ. Хоёр хүн бий. Уг нь Нарантуул захад 800
камер суурилуулсан.
Нэг хүн хаалгаар ороод гарах хүртэл нь харчихаж болно.
Цагдаагийн байгууллагааскамерийн бичлэг шалгаж байгаа.
Цагдаагийн байгууллага надаас асуугаагүй байхад нь би олон нийтэд тэр хоёр
хүнийг зарлачихвал хүн гүтгэсэн хэрэгт унана. Цагдаагаас байцаагаад асуувал би
хэлнэ л дээ” гэсэн юм.
Үүнээс гадна \”Нарантуул”-д
хувиараа наймаа эрхэлдэг хэд хэдэн хүнтэй уулзахад тэд тус захад гараад буй галыг
гаднын нөлөөтэй хэмээгээд \”Өлсгөлөн зарлалаа. Жагслаа л гээд байх юм.
Нарантуулын авгай нар босвол хэн ч дийлэхгүй шүү. Бид хүйтэн нойтон ч гэсэн гэр
бүлээ тэжээхийн тулд эндээ зогссоор байх болно. Биднээс Нарантуулыг салгана гэж
байхгүй шүү” гэсэн юм.
Энэ сацуу, улстөрийн хүрээнд \”Нарантуул”-ын Хүнсний зах
шатах тэр цаг мөчид энэ захын газрыг булааж авах гэсэн далд
дайн тун ширүүн өрнөж байсан юм. Тухайн үед эрх баригчид \”Нарантуул” захыг
хүйтэн, нойтон, хүмүүсийн эрүүл мэндэд муу гэсэн шалтгаанаар татан буулгаж,
газар дээр нь орон сууцны хороолол барих гэсэн.
Мэдээж \”Нарантуул”-ыг дээвэрлэж
дулаалах ямар ч боломж байхгүй. Гэсэн ч дээвэрлэж, дулаалах шаардлага тавьсан. Тэгвэл
дарин дээр давс гэгчээр \”Хүнсний зах” шатсаны дараа \”Нарантуул”-ыг татан
буулгах гэсэн дайн бүр ширүүссэн. Ямартай ч, өнөө өглөөний үүрийн 3:30 цагийн
алдад гарсан гал өнөө л \”Нарантуул”-ын Хүнсний зах орчмын газарт гарчээ.
Тэгэхээр 800 камертай \”Нарантуул” захын тэр хэсэг газрын хяналт, хамгаалалт муу
байна уу, эсвэл ерөөсөө тохиолдлоор тэнд хоёр удаа анхнаасаа их хүчтэй, хорлон
сүйтгэл өндөртэй гал гарчихав уу.
Нинж