Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү тогтоол нь 0.035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уут хэрэглэхийг хориглож байгаа юм байна.
Дашрамд дурьдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг аж.