Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж, хөгжсөний 103 жилийн ой тохиож байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг.
Энэ жил мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын талаар орон нутгийн төр захиргааны байгууллага ямар ажил хийж байгаа талаар нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр ярилцахаар болсон.
Өнөөдөр нийслэлийн удирдлага, харьяа байгууллагууд хийсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулах \”Ил тод, нээлттэй Улаанбаатар” мянган сэтгүүлчийн форум эхэлж байна.