Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ Ин Нэр Нь Үл Мэдэгдэх Дайчдын Хөшөөнд цэцэг өргөсөн талаар РИА Новости-ийн сурвалжлагч дамжуулав. Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар гурван өдөр төрийн айлчлал хийхээр ирсэн юм.
Өмнөд Солонгосын тэргүүнийг гэргий нь дагалджээ. Мун Жэ Ин цэцгийн туузыг хөндөөд дараа нь толгой бөхийн дайчдын дурсгалыг хүндэтгэлээ. Түүнээс холгүй Солонгос Улсад суугаа элчин сайд Александр Тимонин, түүний ард Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Кан Ген Хва болон ОХУ-д суугаа Өмнөд Солонгосын элчин У Юн Гын зогсчээ.
Оросын тэргүүний хэвлэл-мэдээллийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр Орос болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид зургаан сарын 22-нд бүрэн хэмжээний хэлэлцээр явуулах бөгөөд түүний үр дүнгээр хамтарсан баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөгдсөн гэж мэдээллэсэн билээ. Үүнээс гадна Өмнөд Солонгосын тэргүүн зургаан сарын 21-д ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтай хэлэлцээр хийнэ. Пүрэв гаригт Мун Жэ Ин төрийн думд үг хэлнэ.
Зургадугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ростов-на-Донд болох Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Өмнөд Солонгосын шигшээ бага Мексикийн багтай хийх тоглолтыг үзнэ.
Өмнө нь ОХУ-ын ГХЯ-ны орлогч дарга Игорь Моргулов Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулах болон эдийн засгийн хамтын ажиллагааг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Орост айлчлах хугцаанд авч хэлэлцэх болно гэж мэдээллэж байсан. Түүнчлэн, Мун Жэ Ин-ийг ОХУ-д айлчлах явцад БНАСАУ-тай гурван талт төслүүдийг Москва авч хэлэлцэхээр төлөвлөж байгааг тэр тэмдэглэлээ.
Ц.Пүрэвдорж