Лос-Анжелесын нисэх буудалд үзэсгэлэнт Шэрон Стоун явж байжээ. Тэрээр хар-цагаан хослолыг сонгожээ. Хэдийгээр дэлхийн од маань ихэнхдээ тод, цэцгэн гоёлыг илүүд үздэг ч даруухан гоёмсог сонголт нь гайхалтай харагдаж байлаа.
Одын маань ”Үндсэн төрх” V-хэлбэрийн ухлаадастай хар майк, цагаан жинстэй байв. Энэ нь Голливудын жүжигчинг маань үнэхээр донжтой харагдуулж байсныг тэмдэглэж байна.
Стоуны сэтгэл хангалуун, нүүр дүүрэн инээмсэглэл нь папарацуудын сэтгэлийг гижигдсэн бололтой. Үнэндээ түүний биеэ авч яваа төрх, араншин хэдийгээр нэр хүндтэй олны танил боловч түүнийг намблаг тайван ихэмсэг харагдуулж байлаа.
Саявтархан 60 настай Шэрон Стоун залуу хайрттайгаа Маяамид “дуранд” өртсөн юм. Жүжигчин хотын наран шарлагын газарт орон нутгийн папарацчдад баригджээ.
Ц.Пүрэвдорж