Саяхан Францын эрдэмтэн Магсаржав Сантора хэмээх 78 настай эр манай улсын “Оточ Манрамба” их сургуулийн “Уламжлалт анагаах ухаан”-ы ангид зургаан жил суралцан дипломоо гардан авчээ. Диплом гардуулах ёслолын үеэр сургуулийн удирдлагууд болон Эрүүл мэндийн дэд сайд асан, өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа нар түүнийг “маш сайн суралцаж төгслөө” хэмээн онцлон магтсан байна.