10 гаруй хоногийн өмнө гэрээсээ гараад ирээгүй 14 настай А.Ивээл охиныг СХД Цагдаагийн хэлтсийн алба хаагчид өчигдөр орой эсэн мэнд олжээ. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө найзуудтайгаар гадуур явж байсан гэжээ.
Хаагуур юу хийж явсан талаар одоогоор шалгаж байна гэлээ.
Ийнхүү аав ээж, ах эгчийнхээ сэтгэлийг зовоож олон хоног нойр хоолгүй хонуулсан охины хувьд гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаа үүссэн үү, эсвэл өөр асуудал байсан уу гэдгийг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.