“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан учир шүүх хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр түүнийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ш.Батхүүгийн биеийн байдал улам муудсаар байгаа тул маш өндөр тунгаар инсулин тариулж байгаа, үүний улмаас бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн төдийгүй цаашид ийм байдлаар “амьд байлгахад” амаргүй гэдгийг хэлж байгаа аж. Гэхдээ хүмүүс түүнийг батлан даалтад гарсныг баашилж байгаагаагийн нэг хэлбэр гэж үзэж байгаа бололтой.