Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн эгч дүү ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авчээ.
БНХАУ-ын Шенжэнь хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номд бичигдэхээр болсон юм. Ингэхдээ дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон эвдсэн билээ.
Монгол эгч дүүс Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд эгч Н.Мөнхшүрийн албан бус дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоожээ.