Сүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна.
1 .Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр лүү тарганд гүйгээрэй.
2. Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.
3. Таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог.
4. Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна.
5. Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг шидтэй.
6. Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө
7. Тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлнэ.
8. Тарагны найрлагад байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
9. Тараг уусан үед хүний организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсоно гэж мэргэжилтүүд зөвлөжээ.
10. Сайхан шүдтэй байхын тулд тараг уугаарай. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.