Монголчууд 3000 орчим жилийн тэртээ морьныхоо шүдийг авдаг байсан талаар Макс Планкийн Хүний Түүхийн Хүрээлэнгийн германы архиелогчидоос тодруулсан талаар Proceedings of the National Academy of Sciences-аас иш татан Gazeta дамжуулж байна.
Судлаачид м.э. өмнөх 1200-700 онуудад Монголын нутагт нутаглуулсан 85 адууны үлдэгдлийг судалжээ. Тэдгээр адууны дотроос орсгой ургасан, тэгээд түүний гадаргуу дээр магадгүй чулуунаас ч үлдсэн байж болох тод судлан зураасууд байна. Түүнчлэн зарим адууны давхар шүдийг авсан байх бөгөөд ихэнхдээ тэдгээр нь өөрсдөө л унадаг, гэхдээ тэгээгүй бол хазаарын амгаавч нь моринд маш их өвдөлт өгдөг байна.
Тэгэхээр моринд хэрэглэх хазаарын амгаавчинд металл хэрэглэснээр морийг маш мэдрэмжтэй удирдах боломж гарч ирсэнээс эдгээр үзэгдлүүд харилцан уяалдаатай гэж судлаачид үзэж байна. Адууны орсгой шүдийг өнөө үед ч авч хаядаг бөгөөд энэ нь хазаарын амгаавчнаас асуудал үүсгэхээс сэргийлж морио хайрлаж байгаа явдал юм.
Ц.Пүрэвдорж