Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Жэкоб Зумагийн хүүг Иоханнесбург хотын шүүхээс авилгын хэрэгт буруутгажээ. Дудузане Зумаг засгийн газарт нөлөө бүхий албан тушаалд Сангийн яамны дэд сайд асанг хүргэхийн тулд авилга авсан хэмээн шүүхээс үзсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь ерөнхийлөгч асан Зумагийн нөлөөг үгүй хийхийг зорьж буй Гуптагийн гэр бүлийн үйл ажиллагаатай холбоотой гэж зарим эх сурвалж дүгнэжээ. Гэвч талуудын хэн хэн нь буруу үйлдэл хийгээгүй хэмээн татгалзсан байна.
2015 онд Сангийн яамны дэд сайд Мсебис Жонас нь Сангийн сайдын албан тушаалд санаархаж, Дудузане Зума болон бизнесмэн Фана Хлонгване, Ажай Гупта нартай уулзах үеэрээ 600 сая ранид буюу 44 сая ам.долларын хээл хахууль өгсөн гэдгээ мэдэгджээ. Ноён Жонас Сангийн сайдын албан тушаалыг ашиглаж, Гуптагийн бизнесийг өргөжүүлэн ашиг олох сонирхолтой байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Ерөнхийлөгч асан Жэкоб Зума нь өнгөрөгч хоёрдугаар сард авилга, хээл хахуулийн олон хэрэгт холбогдсоноор Африкийн үндэсний конгресс намаас түүнийг огцруулсан юм.
Б.Болормаа