Хятадын хамгийн өндөр өртгөөр бүтсэн “Asura” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо театрын дэлгэцнээс татан буугджээ. 750 сая юань буюу 112 сая ам.долларын төсөвтэй уг кино дэлгэцнээ гарч эхэлсэн эхний долоо хоногтоо 50 сая юанийн орлого олсон байна.
Киноны утга санаа нь Хятадын нэгэн домогт үндсэлсэн бөгөөд шилдэг жүжигчдийг тоглуулж, тусгай эффектүүдийг ашигласан гэдгээрээ ихээхэн давуу талтай юм. Продюсерүүд нь тус кинон дээр дахин ажиллаж сайжруулан дэлгэцнээ дахин гаргахаар төлөвлөжээ. Ийнхүү хоёр дахь удаа үзэгчдийн хүртээл болохдоо амжилт гаргаж чадахгүй бол “Asura” киноны 105 сая ам.долларын алдагдал кино түүхэн дэх хамгийн том алдагдал болох юм.
Уран зөгнөлт төрлийн уг киног бүтээхэд “Alibaba Pictures”, “Zhenjian Film Studio”, “Ningxia Film Group” зэрэг Хятадын томоохон кино компаниуд дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Болормаа