Трансжендер Б.Солонго буюу Соког танихгүй хүн ховор болоо биз ээ. Улс орноо хүртэл төлөөлөөд олон улсын миссийн тэмцээнд хүртэл оролцоод ирсэн тэрээр цахим орчинд үе үехэн лайв хийдгээрээ ч мөн заримд нь танигдсан байх. Түүнийг мэдээж дэмжигчид олон ч бас дургүйлхэгсэд ч цөөнгүй. Тиймээс ч тухай бүрт нь Соко сөрөг сэтгэгдлүүдэд хариу өгөөд л явдаг. Харин саяхны нэг бичлэгээрээ нэг ч сөрөг коммент уншихгүй гэж хичээсэн боловч үнэхээр тэвчсэнгүй юу тэсэрч, Монгол залуусын талаар өөрийн үзэл бодлоо хатуухан хэлээд авах нь тэр.
Тэрээр “Соког Тайланд руугаа зайлаач гэж байгаа хүмүүс бол юм үзэж нүд тайлаагүй, хөнгөн хийсвэр юманд автдаг хүмүүс. Яг үнэнийг хэлэхэд манай нийт эрчүүдийн 10 хувь нь эхнэрээ мундаг халамжилж, хайрлаж амьдарч байгаа. Үлдсэн 90 хувь нь үнэндээ архинд толгойгоо мэдүүлчихсэн. Хөлбөмбөгийн үеэр Монголын тал эрчүүд Энхтайваны гүүрний хоёр талаар эхнэрийнхээ угааж өгсөн хувцсыг урж, халтайлгаад, өнхөрч унаад л явдаг. Тэр замын хажуугаар ямар өрөвдөлтэй дүр зураг үүсч байна. Тэр болгоныгоо шүүмжилж чадахгүй байж, өнөөдөр хэнд ч гай бололгүй мөрөөрөө ажиллаж, амьдарч байгаа Солонго руу дайрч давшлах гэж байгаа хэсэг бүлэг, өөрийнхөө амийг удирдаж чадахгүй, эхнэрээ аятайхан, надаас илүү амьдруулчихаж чадахгүй эрчүүд бол надтай олон долоон юм яриад байх шаардлагагүй.
Үнэхээр шүүмжилмээр байвал гадаа гараад архи пивонд толгойгоо мэдүүлсэн, Монголын залуу үеийн төлөөлөл, өөрсдийгөө эрэгтэй гэж хэлээд байгаа, цээжээ дэлддэг, хүүхэд хүчирхийлдэг, арчаагүй эр нэр дээр маш гутамшигт үйлдэл хийж байгаа тэр хүмүүсийг хэл. Өнөөдөр гэртээ эхнэрийнхээ бэлдээд өгсөн хоолыг амандаа мөрөөрөө зусалж чадахгүй эрчүүд олон юм ярьж, үгэн дайн хийгээд байх шаардлагагүй. Чадал чинь хүрвэл манай гэрийн гадаа ирээд надтай нүүр тулаад уулз л даа. Нүүр харахаараа бүгдээрээ л “Соко минь гоё шүү, лаг шүү” гэдэг шдээ. Яахаараа манайхан ийм зусарч, бялдууч байдаг юм. Зусарч, бялдууч зангийнхаа үр шимийг төр засгийнхаа толгой дээр хүртэл гаргачихаад үйлийн үрээ эдлээд өр лизингтэй амьдарч байгаа чинь үнэн шдээ. Чадал чинь хүрвэл уур бухимдлаа 76-даа гаргаа гэж хэсэг бүлэг хүмүүст хэлмээр байна.” гэсэн шүү.