Индонез улсад хоёр нүүр, хоёр толгойтой хүүхэд төрсөн тухай “Daily Mail” сонин өнөөдөр мэдээллээ. Гилан Эндика нэртэй уг хүү Индонезийн Батам хотод төрсөн бөгөөд одоогоор дөнгөж хоёр сар хүрээд байгаа ажээ. Бяцхан хүү нэг бие, хоёр гар, хоёр хөлтэй төрсөн ба эмч нарын үзэж байгаагаар уг хүүхэд эхийн хэвлийд байхдаа хоёр ихэр хүүхэд байгаад төрөхдөө ийм толгойтой төрсөн ажээ. Тэдний тэмдэглэснээр ийм төрлийн эмгэг нь 250 мянгад нэг тохиолддог байх магадлалтай юм байна. Түүнчлэн эмч нар нэг толгойд хоёр тархи байх нь илүүдэл шингэн хуримтлуулах учир энэ нь нярайн амь насанд аюултай гэж үзэж байгаа ажээ. Тэр үүднээсээ уг бяцхан хүүд хагалгаа хийх шаардлагатай бөгөөд ингэхдээ түүний нэг тархи, нүүр болон гавлын ясны хэсгүүдийг авах шаардлагатай болох юм байна. Хүүгийн ээж энэ талаар хэлэхдээ “Хүүгээ төрөхөөсөө өмнө ийм хүүхэд гарна гэдгийг огт мэдээгүй ба өмнө Эхо аппаратад гурван удаа үзүүлхэд ямар нэгэн зүйл огт мэдэгдээгүй” хэмээн өгүүлжээ.