Америкийн поп дуучин Деми Ловато өнгөрсөн сард хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн билээ. 25 настай нэрт дуучин бүсгүй өөрийн Инстаграмд “Би ийнхүү хар тамхинд донтох бүртээ их ил тод ханддаг байсан. Энэ бол өвчин, цаг хугацаанаас хамаардаг зүйл биш юм” хэмээн бичжээ.
Урьд нь Деми Ловато хар тамхины донтолт болон хоолны замбараагүй хэрэглээнийхээ талаар дурдаж байсан аж. Тэрээр Лос-Анжелес дахь Цедар-Синайн эмнэлэгт байхдаа гэр бүлийнхэндээ, эмнэлгийн ажилтнуудад баярлаж байгаагаа илэрхийлээд, “Би амьд байгаадаа, бие минь сайн байгаад Бурхандаа талархаж байна. Одоо эрүүл саруул болж, өөрийгөө дахин сэргээхэд анхаарах цаг нь болжээ” гэсэн байна.
“Skyscraper”, “Cool For The Summer”, “Sorry Not Sorry” бүтээлүүдээрээ алдрын оргилд хүрээд байсан Ловато нь сүүлийн жилүүдэд хүчирхийлэлтэй идэвхтэй тэмцэж байсан ч сүүлийн хэдэн долоо хоногт түүний асуудал дахин сэдэрч эхлээд байсан юм.
Үүнээс болж өнгөрсөн сард Лондонгийн O2 Arena цэнгэлдэхэд товлосон тоглолтоо хойшлуулжээ. Хамгийн сүүлд гаргасан дуундаа тэрээр ээж, ааваасаа уучлалт гуйж, дахин алдаа гаргахгүй гэдгээ амлаж буй тухай өгүүлсэн байна.
Б.Болормаа