АНУ-ын Пенсильванийн их сургуульд Монгол хэлний хичээл орохоор болжээ. Монгол хэлний хичээлийг О.Дашдулам гэх багш бүсгүй заах бөгөөд энэ нь Пенсильванийн их сургуулиас зөвшөөрөл олгон, албан ёсоор монгол хэлийг заахаар болж буй анхны тохиолдол ажээ. Мөн түүнчлэн хүмүүс энэ мэдээллийг тун чухалчлан авч үзэж байгаагаас гадна АНУ-д байдаг эх хэлээ сурч амжаагүй Монгол залууст том боломж болж байгаагаараа онцлогтой юм байна.