Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т байрлах сувилалд амарч байсан Арвайхээр сумын харьяат 80 настай иргэн С /эмэгтэй/ энэ сарын 5-ны 17:00 цагт сураггүй алга болсон тухай бид мэдээлсэн. Түүнийг алга болсон тухай мэдээллийг тухайн өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид, сувилалын газрын хүмүүсийн хамт нийт 24 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.
Улмаар өндөр настан С-г өчигдөр 13:10 цагт Тарагт сумын “Арвайн тал” багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газраас эсэн мэнд олжээ. Түүнийг сувилалаас зүүн урд зүгт 10 км-ын газраас олсон байна.