Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг өчигдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасныг дагуу ЗТХЯ-ын Төрийн тусгай удирдлагын газрын дарга Б.Махбалыг 2018 оны найм дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.