“Нүүдэлчин Монгол” наадмын хүрээнд Үндэсний спортын VI их наадам Хүй долоон худагт болж байна. Наадмын бөхийн барилдаан өнөөдөр 09.00 цагаас хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт эхэллээ. Аймаг бүрээс улсын цолтой 1 аймгийн цолтой 1 сумын цолтой 1 Нийтийн Монгол 1 цол цолныхоо ангилалд тойргийн журмаар барилдана.
Уг барилдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Монгол Улсын биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Барилдаанд Архангай, Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Ховд, Өмнөговь, Увс, Дархан, Налайх, Сонгино-хайрхан, Чингэлтэй, Баян-Зүрх, гэсэн 17 аймаг нийслэлийн 4 дүүргийн анхан шатны тэмцээнд оролцож шигшээд орох эрх авсан бөхчүүд хүч сорино.