\”Лайв Энержи групп”-ын
захирал А.Эрдэнэбат \”их
аварга Д.Давгадоржид залилуулсан”тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн.
Энэ хэрэг одоогоос гурван
жилийн өмнө болсон бөгөөд А.Эрдэнэбат нь Д.Давгадорж аварга болон түүний ах
Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан
нартай хамтарч ажиллаж, гаднаас хөрөнгө оруулалт нэрээр Хуан Ёу Лун гэгч хятад
эрээс 10 сая ам.долларын зээл авсан ч бүх мөнгийг их аварга Д.Давгадорж болон
түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар хувьдаа авцгаасан гэсэн юм.
Тэгвэл энэ мэдээлэл гарсны дараа их аварга Д.Дагвадорж өөрийн твиттер
хуудаснаа \”Удахгүй мэдээлэл хийнэ. Сайхан сэтгэлийг усаар хуурсан муу луйварчин
байгаа юм” хэмээн бичжээ.
Шар хүү