Өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дайнд хохирогсдын бунхан байрладаг Ясүкүни сүмд зочилж, мөргөл үйлдэх ажиллагаанд биечлэн оролцохгүй гэдгээ намынхаа төлөөлөгчөөр дамжуулж мэдэгдсэн байна. Эдгээр өдрүүдэд Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгснийхөө 73 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 онд ерөнхий сайд болсноосоо хойш нэг удаа 2013 онд Ясүкүни сүмд зочилсон нь тухайн үедээ Хятад, Өмнөд Солонгосын талуудын эсэргүүцэлтэй тулгарч байжээ.
Ясүкүни бунханд Японы дайны гэмт хэрэгтэн 14 хүний шарил байдаг нь эдгээр улсуудын эсэргүүцэх гол шалтгаан болдог бөгөөд тус сүмд дайны гэмт хэрэгтнүүдээс гадна дайнд амь үрэгдсэн цэргүүд, энгийн иргэдийн бунхан байрладаг юм байна.