АНУ-ын зохиолч, нийтлэлч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” буюу “Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан” хэмээх бүтээл анх удаа вьетнам хэлээр хэвлэгдэн гарчээ.
Жак Уэтерфордын уг бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж “Omega Boo JSC” хэвлэлийн компанид хэвлүүлэн нийтийн хүртээл болгож Монгол Улсаас БНСВУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газарт бүтээлийн дээжийг ирүүлсэн байна. Нэрт зохиолч, нийтлэлч Жак Уэтерфордын энэхүү бүтээл вьетнам хэлээр орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж байгаа ажээ.