Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэ жилийн есдүгээр сарын 1-н бямба гаригт таарч байгаа. Үүнтэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлт хэд дэх өдөр болох талаар эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ үүсээд байна.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу бямба гаригт болно. Харин есдүгээр сарын 3-нд буюу даваа гаригт хичээл эхэлнэ” гэлээ. Тэгэхээр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд албан ёсны хичээлийн шинэ жилийн нээлтээ уламжлал ёсоор есдүгээр сарын 1-ндээ хийнэ. Харин албан ёсны хичээлийг есдүгээр сарын 3-нд эхлүүлэх юм байна.