УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүхэд гурван өдөр үргэлжилж, өнөөдөр ийдвэрээ гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүний шийдвэр З.Баянсэлэнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 9.7 сая төгрөгөөр торгож байгаа юм байна. Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг 1 хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн “Бэрэн групп” ХХК-иас 972.448.955 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм.