Нэгдсэн Үндэстний Байгууллага Оросын гадаад худалдааны яамны сайд Сергей Лавровын илгээсэн нууц баримтад дурдагдсан Сирийн сэргээн босголтод үзүүлэж байгаа тусламжийг хааж байгаа талаарх мэдэгдлийг шалгаж байна. Энэ талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Стефан Дюжаррикийн төлөөлөгч мэдэгдлээ.
“Бид энэ асуудлыг судалж байна. Нэмэлт тайлбарыг бага зэрэг хожим хийнэ”- гэж «РИА Новости» түүний үгийг иш татжээ. Дюжаррик, НҮБ тухайн мөчид тус орны сэргээн босголтод гэхээсээ Сирид улс төрийн нөхцөл байдлыг зохицуулахад бүх анхаарлаа хандуулж байна нэмж хэллээ.
Наймдугаар сарын 20-д Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр, 2017 оны 10-р сард НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас НҮБ-ын бүх системээр энэ системд оролцож байгаа бүх байгууллагуудад Сирийн эдийн засгийг сэргээн босгох, ямар нэг төслийн хэрэгжилтэд орохыг хориглосон нууц тогтоол тараасныг Лавровын хэлжээ.
Наймдугаар сарын 19-д АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн нөхцөл байдлыг тогтворжуулахад хуримтлагдсан $ 230 сая-ыг Вашингтон, Саудын Арав болон бүс нутгийн бусад “баян оронд” дахин хуваарилах болсныг мэдэгдлээ.
Ц.Пүрэвдорж