Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 25, 26-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотод зохиогдох 60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Англи, Индонез, Япон зэрэг орнуудын шилдэг 200 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулна. Манай улсаас ерөнхий дасгалжуулагчаар ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж явах бөгөөд Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч ОУ-ын Их Мастер ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар баг тамирчдын хамт оролцох юм байна.