УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлжээ. Түүнийг өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган ам.доллар гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж байгаа аж. Энэ үйлдэлд хэрэг бүртгэл нээж, Д.Жигжиднямааг яллагдагчаар татахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.