Олон улсын зорчигчийн 112-р галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын монтёр дайруулж нас барсан золгүй явдал гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг осол өглөөний 11 цагийн орчимд болж, хохирогчийн бие хоёр хуваагдан салсан тухай мэдээллээ. Золгүй явдлаар нас барсан монтёр нь УБТЗ-ын даргын тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж явсан нэгэн бөгөөд мөн уг галт тэргийг жолоодож явсан машинист нь жил гаруйн өмнө энэ ажилд томилогдсон хүн байжээ. Мөн энэ замд үүрийн 04: 00 цагийн үед зам шалгаж явсан зүтгүүрийн рэле шатаж, гол замын хөдөлгөөнд саад учруулсан асуудал гарсан ба улмаар уг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатаж, дахин ашиглах боломжгүй болсон байна. Одоогоор уг асуудлын хүрээнд УБТЗ-ын удирдлагууд ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд олны ярилцах нь өмнөх хэргүүдтэйгээ адилхан “төмөр замын дэр мод ялзарсан учраас осол үүссэн” хэмээн булзааруулаад өнгөрхөөр шийдэж байгаа бололтой.