Нүүр будалтын багсаа тогтмол цэвэрлэх нь ариун цэврийн хувьд нэн чухал ач холбогдолтой. Бохирдсон хэрэгсэлээр нүүрээ будах нь батга үүсгэж арьсыг үрэвсүүлэх аюултай.
Тэгвэл багсаа хэрхэн цэвэрлэх вэ?
Багсаа шинжих.
Нүүр будалтын багсаараа тосон суурьтай бүтээгдэхүүн түрхдэг үү, хуурай бүтээгдэхүүн түрхдэг үү? Хэрэв тосон суурьтай бол илүү гүн цэвэрлэх шаардлагатай. Илүү гүн цэвэрлэхийн тулд хүүхдийн шампиунаар угаахаас өмнө кокосын тос эсвэл оливийн тосоор багсаа тосолж усаар зайлна.
Багсаа бүлээн урсгал усанд угаах.
Халуун усаар угаавал багсны үс муухай болчихдог учир бүлээн усаар угаагаарай. Багсны төмөр бариулд ус оруулахаас давхар зайлсхийгээрэй.
Жижиг аяга юм уу сав бэлтгэнэ. 1/4 Аяга ус хийж өгнө. 1 цайны халбага хүүхдийн шампиунаа усанд хийж хөөсрүүлнэ.
Хөөсөрсөн усандаа нүүр будгийн багсаа хийж угаана. Ахин бүлээн усаар угааж зайлна.
Хуурай алчууранд багсаа сайтар арчиж усыг нь шүүж авна.
Хатаахдаа ширээний буланд байрлуулан хатаана.
Нүүр будгийн багсаа тогтмол цэвэрлэж хэвшсэнээр арьсаа элдэв бохирдлоос хамгаалаад зогсохгүй будаг хоорондоо холилдохоос сэргийлдэг.
Багсыг хэзээ цэвэрлэх ёстой вэ?
-Амьтны гаралтай үсээр хийсэн багс бол 7 хоногт 1 удаа цэвэрлэнэ. Өнгөлөгч, нүдний тень түрхдэг бүх багсууд багтана.
-Синтитик материалаар хийсэн багсыг өнжөөд нэг цэвэрлэнэ. Крем, уруулын будаг түрхдэг багсууд.
Багсаа босоогоор нь бүү хатаагаарай. Ингэснээр ус багсны иш рүү орж болзошгүй ба илүү удаан хатдаг. Хуурай даавуун дээр хэвтүүлэн тавьж, эсвэл ширээний буланд тавьж хатаана.