БНСУ-д “Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-д амжилттай оролцож 9 төрөлд дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Б.Баасандорж дасгалжуулагчтай Монголын Оюун Ухааны Академийн тамирчид эх орондоо ирлээ.
Есөн орны нийт 200 гаруй тамирчдаас 10 төрлөөр өрсөлдсөн манай улсын баг тамирчид амжилттай оролцож 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, нийт 90 медалийн 72 медалийг эх орондоо авчирлаа.
Тодруулбал тэмцээний нийлбэр оноогоор 2017 оны Геннисийн дээд амжилт эзэмшигч, Олон улсын мастер Н.Мөнхшүр 7766 оноогоор тэргүүлж аваргын цом хүртжээ.
Дээрх тэмцээнээс Монголын тамирчид нас, насны ангилалд эхний гурван байрт шалгарсан байна.
Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо
Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо
Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо тус тус авчээ.