Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга Ханиад томуу, Улаанбурхан, Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сумын ЗДТГ, харьяа төсөвт байгууллагуудын 1 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд 2 цаг, 1-2 настай хүүхэдтэй эхчүүдэд 1 цагийн цалинтай чөлөө олгох захирамжийг өнөөдрийн хурлаараа гаргасан байна.
Бага насны хүүхдүүдийг хөхөөр хооллох нь хүүхдийн дархлааг сайжруулах, олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга хэмээн үзэж, ийм шийдвэрийг гаргасан аж.