Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна. Шалгалтын эхний ээлжийг 08-р сарын 13-аас 20-ны өдрийн хооронд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
08-р сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын 2 үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.